China Eastern Airlines компанийн 133 зорчигчтой Boeing 737 нисэх онгоц өнөөдөр үдээс хойш Хятадын Гуаньши мужийн нутагт осолдсон тухай тус улсын төв телевизийн суваг сая мэдээлжээ.

MU5735 дугаартай онгоц орон нутгийн цагаар 13:15 цагт Юннань мужийн төв Кунминь хотоос хөөрч, Гуаньдун мужийн төв Гуаньжоу хотын чиглэлд нисэж байсан байна.

Гуаньши муж нь Хятадын өмнөд хязгаарт, Вьетнам улстай хил залгаж, Юннань, Гуаньдун мужуудын дунд оршдог юм.

Онгоц ууланд осолдсоны улмаас ойн түймэр гарсан тухай орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Одоогоор хохирлын хэмжээ тодорхой болоогүй, аврагчдыг ослын газар руу илгээсэн байна.

 

Эх сурвалж: BBC