ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт нийт зургаан гэмт хэрэгт 10 этгээдийг дайчлан баривчилжээ.

Шалгалтын явцад эд мөрийн баримтаар байгалийн гаралтай 158.7 грамм, химийн гаралтай 49.7 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хураан авсан бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Энэ талаар Хар тамхитай тэмцэх газрын мэргэжилтэн У.Дэлгэрхишиг “Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд, өсвөр үеийн хүүхэд, залуусын дунд хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг, жортой болон жоргүй олгодог эмүүдийг зориулалтын бусаар хэрэглэх, судсаа тарьснаас болж гар хуруунд нь үхжил үүсэх, амь насаа алдах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна" хэмээв.

Иймд эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, ямар хүмүүстэй найзалж, нөхөрлөж байгаа болон мансуурах зорилгоор эм болон ахуйн хэрэглээний зүйлс хэрэглэж байгаа эсэхийг хянах, сэтгэхүй, биеэ авч явах байдал өөрчлөгдөх, халаас цүнхэнд нь урд өмнө харагдаагүй этгээд эд зүйл, эм тариа байгаа эсэх, гар болон биеийн аль нэг хэсэг тариур зүүний мөр, цэгэн зам байна уу гэдгийг сайтар ажиглаж байхыг сэрэмжлүүллээ.

Сэжигтэй байдал ажиглагдсан бол заавал Цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөв.

ВИДЕО: