Нөхөр хөгшин санагдаад, залхаад байна
2014/05/25
Би нөхрөөсөө 16 насаар дүү. Анх суухад хэн хэндээ сайн байсан болохоор хайр халамж, энхийрлэлээр бүхнийг даваад л гардаг байсан. Хамт амьдраад таван жил болж байна. Дундаасаа нэг хүүхэдтэй.
Гэхдээ сүүлийн үед нөхөртөө нэг л сэтгэл ханамжгүй байх боллоо. Нөхөр маань хурдан тавиад, секс хийх хүсэлгүй болчихоод байна. Нэг хийхээрээ эрхтэнийхээ үсыг хус, ийм өнгөтэй дотуур хувцас өмс, ийм сүрчиг түрх гэж ирээд л айхтар өндөр шалгуур тавих боллоо. Ядаж секстээ сайн байгаад, халамжтай байсан бол яаая гэхсэн. Бас их хямсагануур болохоор би нөхрөөсөө залхаж эхлээд байна. Ерөөсөө л сэтгэл санаа нэг тийм тогтворгүй байгаад байна. Эсвэл хосуудын шалгуурыг давах үе бидэнд ирсэн юм болов уу?
Халамж, секс багадаад байна уу? Би эсвэл давраад байгаа юм болов уу? Нөхөр маань эсвэл өөр хүнтэй болчихсон юм болов уу? Бидний дунд өөрсдөөс шалтгаалахгүй том асуудал гарчихсан байгаа л даа. Бүүр салах дээрээ тулчихсан байгаа. Тэгэхээр яг яах ёстойн бол?
Одоо нөхрөө харахаар л хөгшин, халамжгүй, хүйтэн, дүнхийсэн хүн. Харахаас л, хамт байхаас л залхаад, хүүхдээ бодож л хамт байна. Яах ёстой вэ?