Иргэдийн зүгээс үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ хүрээнд өчигдөр буюу энэ сарын 07-ны өдөр “Сүхбаатарын талбай”-д “Монголдоо сайхан амьдаръя” уриатай  жагсаал зохион байгуулсан. 

Энэхүү жагсаал, цуглааны үеэр цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. 

 

Жагсаал, цуглааны үед зарим иргэд төрийн байгууллага, алба хаагчийн хувь ёсны шаардлагыг үл биелүүлсний улмаас албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн 8 алба хаагч хүнд болон хөнгөн гэмтэж, бэртсэн. Тухайлбал алба хаагчдын толгой хагарч, гар, хөлийн зөөлөн эдийн гэмтэл учирч, нэг алба хаагч яаралтай мэс заслын тусламжийн үйлчилгээ авч Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

 

Албан үүргээ гүйцэтгэж яваад бэртэж, гэмтсэн алба хаагчидтай Хууль зүй, дотоод хэргийн сайд өчигдөр биечлэн уулзаж, сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүллээ.