Өчигдөр /2022.04.12/ том оврын шатахуун ачсан автомашин хүн дайрч гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр нутаг дэвсгэрт “Содмонгол” ШТС-ын Zoomlion маркын автомашины жолооч  гарцаар гарч явсан 25 настай эмэгтэйг мөргөж гэмтээсэн байна. Одоогоор эмэгтэйн биеийн байдал хүндэвтэр  ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж, хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.