“Төрийн албан хаагчийн ТҮ шатлалын цалин ₮467 мянга байсныг ₮523 мянга болгоно”
2022/04/22
УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Уг хуулиар төрийн үйлчилгээний албан хаагчдын шатлалын заримыг нь нэг ижил түвшинд хүргэн, нэмэгдүүлсэн.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин төсвийн тодотгол батлагдсаны дараа буюу тавдугаар сарын 1-нээс нэмж олгогдоно. Өмнөх саруудынх нөхөж олгогдоно гэсэн зүйл байхгүй.
ТҮ-гийн 12 зэрэглэлийн эхний таван шатлал нь нэг ижил цалинтай болно. Өөрөөр хэлбэл, 1-4 дүгээр шатлалууд шууд 5 дугаар шатлалтай ижил болно гэсэн үг.
ТҮ 1.1 шатлалаар 467,374 төгрөгийн цалин авдаг байсан бол 5 дугаар шатлал руу орсноор 523,405 төгрөг болно гэсэн үг" гэв.
Зочин · 2022/04/25
50han myangiig nemeh gej buun reklam hiih yuma yumnii une ni hed dahin nemegdcheed bna tsaana chine 50 myanga nemlee geed amidral saihan bolhuu
Зочин · 2022/04/24
Төрийн албан хаагчийн доод цалинг 523000 болгох нь зөв хамгийн бага тэтгэвэр 500000 болчихлоо тэтгэвэр нэмэхдээ төр алдаа гаргасан бүгдийг л 15% нэмэх байтал бага тэтгэвэр их нэмсэн тэтгэвэрийн зөрөө байх зүйн хэрэг ажиллаж байхдааа өөр өөр татвар төлдөг л байсан шүү дээ
Russel · 2022/04/23