КОВИД-19-ийн 86 тохиолдол батлагджээ
2022/05/06
Өнгөрсөн 24 цагт КОВИД-19 халдварын 86 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдрөөсөө найман тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Шинээр батлагдсан халдварын
- 57 нь Улаанбаатарт
- 29 нь орон нутагт бүртгэгджээ.
Орон нутагт шинээр батлагдсан халдварын тохиолдлууд Архангай болон Өмнөговь аймаг хамаарч байна.
Тавдугаар сарын 5-ны байдлаар КОВИД-19 халдварын улмаас Улаанбаатар хот болон найман аймагт 305 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 17 хүн буюу 5.5% нь нэн хүнд оноштой байгаа аж.
хүннү · 2022/05/07
Өдөр ирэх бүр ковидын халдвар нэмэгдэж байна. Манайхан маскнаасаа салах болоогүй шүү. Гадуур өөрийгөө царайлаг гэж боддог хүмүүс маскгүй яваад байна. Ковидод хүний хөөрхөн, муухай царай огт хамаагүй, шууд уушигруу чинь орно. Ковид туссан хүнд ямар нэгэн урхаг үлдэж байна. Энэ бол тахал. Тиймээс маскаа зүү.