Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах Тусгаар тогтнолын ордны арын талбайд хүн нас баржээ. Энэ талаар ЦЕГ-ын мэргэжилтнээс тодруулахад “Тусгаар тогтнолын ард талын талбайд хүн нас барсан тухай дуудлага 09:35 цагт цагдаагийн газар бүртгэгдсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсийнхэн болон шинжээчид ажиллаж байгаа. Тиймээс шүүх шинжилгээний дүгнэлтээр гаднын нөлөөтэй нас барсан эсэх нь тодорхой болно” гэлээ.