Зургаадугаар сарын 1-нээс эхлэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч өөрөө төлнө
2022/05/24
Монгол Улсын Засгийн газрын 410 дугаар тогтоолын дагуу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250 кВт.ц хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.ц хүртэл төлбөрийг төрөөс хариуцаж байсан билээ.
Энэхүү тогтоолын хэрэгжилтийн хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан ирэх зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө хэрэглэгч өөрөө бүрэн хариуцаж болсныг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.
бат · 2022/05/24
Одоо өөрөө төлөгүй яахав төр засагтаа Эрдэнэтчүүддээ их баярллаа