Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хогийн цэг дээрээс шуудайнд хийсэн эмэгтэй хүний цогцос олджээ.

Тодруулбал, энэ сарын 14-ний 15:14 цагт шуудайн дотор хүн хийгээд хаясан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас очиж, одоогоор шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

Шалгалтаар ХУД-ийн нутаг дэвсгэрт оршин суух 39 настай Х.Г болох нь тогтоогджээ.

Талийгаачийн гавлын яс ил гарсан, нүүр нь танигдах боломжгүй, бие нь өтөж, муудсан байдалтай олдсон байна. Шуудайны амыг зангидаж уясан байжээ. Урьдчилсан байдлаар талийгаач 3-6 сарын өмнө нас барсан гэх дүгнэлт гарчээ.