Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ө-47.87981, У-106.75135 тогтоол усанд хоёр хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 06.25-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 32 км замыг туулан очиж, иргэн 37 настай эрэгтэй Б, 14 настай эрэгтэй Ж нарын цогцсыг тогтоол усны 2.5 метрийн гүнээс гарган Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.