Тэсвэр хатуужлын спорт болох триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Архангай аймгийн Өгий нуурт эхэлсэн.

Гэвч тэмцээний үеэр нэг тамирчин усанд осолдож амиа алдсан харамсалтай явдал боллоо. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллага байцаалт явуулж байгаа аж.

Тэмцээн элит, холимог багийн буухиа, өсвөр үеийн U19, U15 нас болон сонирхогчдын ангиллаар явагдаж 230 гаруй тамирчид оролцож байв.

Өгий нуур. Триатлон 2022. pic.twitter.com/HvXgkqfACF

— Solongo.B (@solongoo_ni) July 7, 2022