Улаанбаатарт коронавирусийн 36, орон нутагт 35 тохиолдол шинээр илрэв
2022/07/08
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 71 тохиолдол шинээр батлагджээ.
Илэрсэн тохиолдлуудын
- 36 нь Улаанбаатар хотод,
- 35 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 929,653 болж нэмэгдэв.
Мөн хугацаанд 128 хүн эдгэрсэн бол одоогоор 724 хүн хяналтад байгаа юм.
Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл Архангайд нэг, Дархан-Уулд зургаа, Орхонд гурав, Өмнөговьд 22, Ховдод гурван тохиолдол бүртгэгджээ.