Өмнөговь аймагт байрлах зэвсэгт хүчний 0167 ангийн албан хаагч Н. 7-р сарын 13 нд нас баржээ
2022/07/15
Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 0167 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай хүү нас баржээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Уг мэдээллийг авсан, бид ажиллаж байна. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариу өглөө.
Талийгаачийн ар гэрийн өгч буй мэдээллээр, хүү долоодугаар сарын 13 буюу лхагва гарагт барилгын хажууд нас барсан олджээ. Харин үүнээс хоёр өдрийн өмнө нэгэн хувийн компаниас түүнийг ажил гүйцэтгүүлэхээр цэргийн ангиас нь авч явсан хэмээжээ.
Тэрээр гурван сарын дараа халагдах байсан аж. Одоогоор холбогдох албаны хүмүүс албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна.
selenge · 2022/07/18
70 - 80 -аад онд цэрэгт явсан хүмүүс 3 жилийн алба хаагаад мундаг ирдэг байсан шүү дээ Ямар сонин юм бэ. Хайран сайхан хүү ум ма ни бад ме хум
Зочин · 2022/07/16