Ерөнхий сайд аа, өөрийн толгой дээрх бухлыг хар
2022/08/02
Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хяналтын ажлууд хийх үүрэг өгсөн. Тодруулбал
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлээд гурван сар болсонтой холбогдуулан тус хуулийн хэрэгжилтийг шалгах
- Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгчийг онгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутай эсэхийг шалгах, тогтоох
- Зүүнбаян – Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангйн яам, Авлигатай тэмцэхгазар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох яам, агентлагуудад үүрэг болгосон.
Олон нийтийн хувьд эдгээр асуудлыг хянаж, шалгаад цаад эздийг нь илчилж, хариуцлага тооцоосой хэмээн хүсэж буй нь гарцаагүй. Татвар төлөгчдийн мөнгөөр тансагладаг, Дарханы замаас болж ойр дотны хүнээ алдсан, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон, төмөр зам тавигдаагүйн улмаас санхүүгийн хүнд байдалд орж буй улс орныхоо төлөө хэрхэхээ мэдэхгүй бухимдаж суугаа иргэдийн хувьд таатай мэдээ байхаас аргагүй. Гэхдээ Ерөнхи сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд МАН-ын даргын хувьд Дархан-Улаанбаатар чиглэлийн замын ажлын гүйцэтгэгчийг сонгон шагаруулахаас эхлээд өөрийнх нь намын гишүүдтэй олон хулгай, луйвар, булхай байгааг эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйн хэрэг.
Эс бөгөөс зөвхөн Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг “ноолох” аваас энэ нь ердөө л улстөрийн өс хонзонгоо тайлах гэсэн явуургүй арга болж хувирах биз. Яг одоо УИХ-ын гишүүний суудалд заларч, бүрэн эрхээ хамгаалуулсан Б.Энх-Амгалан Дархан-Улаанбаатар чиглэлийн замын хамгийн их буруутай нөхөр гэдгийг хүн бүр ярьдаг.
Харамсалтай нь түүнийг шалгаж бас ч үгүй хариуцлага тооцсон нь үгүй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Агалан Зам, тээврийн хөгжлийн сайд байхдаа Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км замыг 5 хувааж, 5 тендер зарлаж байсан. Яах вэ, хугацаа хожихын тулд олон команид богино зам өгье гэсэн гаргалгаа л биз.
Тиймээс ч 2019 оны хавар
- Хар модото давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам
- Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх 45.08 км авто зам барих ажлыг Хятадын Чайна стэйт Шинжиан консракшн инженеринг групп гэдэг компанид өгсөн байдаг.
Харамсалтай нь бараг 100 км зам тавих гэрээ байгуулсан энэ компани цар тахал гэх мэтийг далимдуулан ажлаа хийгээгүй. Арга ядахдаа 2020 оны 8 сард гэрээгээ цуцална аа гэчихсэн. Замын тендерийг санхүүжүүлэх Азийн хөгжлийн банк Чайна стэйт Шинжиан консракшн инженеринг гурпптэй Сингапурын арбитр дээр “үзэлцэж” байгаа.
Товчхондоо тухайн үед Зам тээврийн хөгжлийн сайд байсан Б.Энх-Амгалан өдгөө ядаж гишүүний ажлаа хийхээс илүү амарч, зугаалж явахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгөөд байгаа.
Уг нь мань Ерөнхий сайд эхлээд Б.Энх-Амгалантай хатуухан хариуцлага тооцвол жинхэнэ төрийн ажил урагшлах нь гэж харахаар байгаа юм. Харин төмөр замын асуудлаа л тойрч мэрээд байвал Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай “дайтахаар” зэхжээ л гэх сэтгэгдлийг төрүүлэхээр байна шүү.
www.ErenNews.mn
Б.Төгөлдөр