Хилийн цэргийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна
2022/08/09
Завхан аймгийн Тэс сумын хилийн цэргийн 0277-р ангийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт ухаангүй байдалтай байна.
Тодруулбал: Завхан аймгийн Тэс сумын 0277-р хилийн цэргийн ангийн алба хаагч 19 настай “Б” нь Наймдугаар сарын 7-ны өдөр ээлжинд гарч байжээ. Ээлж солигдохоос өмнө тухайн ээлжийн ахлагч нь мод бэлтгэх үүрэг өгсний дагуу ажиллаж байх үеэр 6 метрийн урттай мод хугарч тухайн алба хаагчийн толгойн тус газар цохиж тархинд цус харваж хүнд гэмтэл авчээ. Хилийн цэргийн заставаас 03 цагт нисдэг тэргээр тээвэрлэж, ГССҮТ-д хүргэжээ. Одоогоор алба хаагч “Б”-ын биеийн байдал хүнд байгаа юм.
Ар гэрийнх нь зүгээс ямар нэгэн гадны нөлөөтэй байж болзошгүй гэж таамаглаж байгаагаа хэлж байлаа.
www.Arslan.mn