Өчигдөр буюу есдүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 127 дугаар сургуулиас нэг хүү гарч яваад алга болсон хүүг цагдаагийн байгууллагаас олжээ.

Хүү хичээлээ тараад өөрөө хүүхэд хамгааллын 108 төв рүү очсон байна.Хүүгийн ээж, аав нас барсан учраас ээжийнхээ дүүгийнд амьдардаг аж. Харин ээжийнх нь дүүгийн ар гэр хүүг зоддог учраас өөрөө ийнхүү 108 төвд очжээ.