Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид хоёр МӨНГӨН медлаль хүртээд байна
2022/09/15
Сербийн нийслэл Белград хотноо болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ-ээс Монголын баг тамирчид анхны медалиудаа хүртлээ. Эмэгтэй чөлөөт бөхийн хамгийн хөнгөн хоёр жинд /50, 53 кг/ аваргын төлөө шалгараад байсан Д.Отгонжаргал, Б.Хулан нар өчигдөр аваргын төлөө барилдаж, хоёул мөнгөн медалийн эзэд болцгоов.
Д.Отгонжаргал “Токио 2020” олимпын аварга, 2017, 2018 оны дэлхийн аварга япон бөх Юи Сусакитай барилдаж 0:4-өөр хожигдож явахдаа цэвэр даруулав. Юи Сусаки Токиогийн олимпод түрүүлэхдээ өрсөлдөгч нартаа нэг оноо алдалгүй өөрөө 41 оноо авч гайхамшигтай амжилт үзүүлж байсан. Тэрбээр энэ амжилтаа Белградад давтаж, 28-0 гэсэн үзүүлэлттэйгээр дэлхийд гурав дахиа түрүүлж байна.
53 кг-ын жинд залуу тамирчин Батхуягийн Хулан АНУ-ын Доминик Парриштай барилдаж 2:4-өөр ойрхон ялагдлаа. Сүүлд манай бөх оноогоо нөхөхөөр чармайж, дайрч довтолж барилдсан ч амжилгүй явсаар ДАШТ-ий мөнгөн медальтан болов. Ялалт ойрхон байсан тул манай тамирчин барилдааны дараа маш их харамсаж уйлж байв.
Өчигдөр барилдсан манай бөхчүүдийн тухайд, маргааш 59 кг-д Б.Эрдэнэсувд дагаж барилдах бол 57 кг-д Э.Даваачимэг Казахстан, Польшийн бөхчүүдийн ялсантай нь хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов.
haramsaltai ya?..... · 2022/09/15
alt abch chadsangyi yu?eersdee sain bodoh heregtei bolj dee!!!!beltgel bainga sain,yagaad altan medali abch chadsangyi be?...;sain bodochgoo!!!!!!syrgaltand ni bys?....setgeld chini tebcheer yhaand chini baigaa yum bis baigaa!!!!