МУСТА, жүжигчин Гончигийн Ундармаагийн санаачлагаар хэрэгжүүлсэн "Итгэлийн Танхим ” төслийн хүрээнд УНТЭ-ийн ЯТТ-ийг шинэчлэн засварлах, тохижуулах ажил амжилттай хэрэгжиж хүлээлгэн өгч байсан нь саяхан мэт санагдаж байна.

Сайн үйлсийг дэлгэрүүлэгч тэрбээр дараагийн итгэлийн танхимаа тохижуулж тохилог орчинг ард иргэддээ болон эмнэлгийн ажилчиддаа бүрдүүлж өгөхөөр ажлаа аль хэдийнээ эхэлжээ.

Энэ удаад Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн "Хүүхдийн зөвлөх Поликлиник"-ийн хүлээлгийн танхимыг засаж тохижуулах "Итгэлийн танхим-Хүүхдүүдэд" төсөл энэ сарын 1-ний өдөр буюу Эх үрсийн баярын өдөр ажлаа эхлэсэн байна.

 

Тус эмнэлгээр өдөрт 585 өвчтөн, аав ээж, асран хамгаалагч нарын хамт нийт 700 гаруй хүн үйлчлүүлдэг энэхүү хүлээлгийн танхим тун удахгүй сайхан сэтгэлт олон хүний хамтын хөдөлмөрөөр цэвэрхэн, тохь тухтай, илүү хүртээмжтэй болж шинэчлэгдэх юм.

"Хүлээлгийн танхим ийм болно гэж ажлын анхны зургийг сэтгэлээсээ гаргаж өгсөн дизайнер Зулаадаа хамгийн эхний Талархлаа илгээж байна. Аз жаргалыг бэлэглэгч эрхэм анд найзууд, бидний үйлсийг дэмжигч хамтрагч нартаа амжилт бүхний дээдийг хүсье" хэмээн Г.Ундармаа өөрийн нүүр номондоо нийтэлжээ.


                                              Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

 

Х.Даваа