Нийслэлийн Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамжинд зоориноос хүний цогцос олджээ.

Есдүгээр сарын 27-ны өдрийн 15:08 цагт ОБЕГ-т энэ тухай дуудлага, мэдээллийг хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан 50х50 см өргөн, 1.5 метрийн гүн зооринд нэр, хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эмэгтэй хүний цогцос байхыг олсон аж.

Алба хаагчид 40 минут ажиллаж гарган нийслэлийн Цагдаагийн удирдах газрын, Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн гэв.