Монголын олон сайхан бүсгүйчүүд эх орныхоо нэрийг дэлхийд тунхагласаар яваа. Тэдгээрийн амжилтын буухиаг үргэлжлүүлж "Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Б.Билгүүнзаяа Сөүл хотноо өнгөрсөн онд зохион байгуулагдсан “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож  эхний тавд шалгарч тусгай байрын шагнал хүртсэн юм.

Б.Билгүүнзаяагийн хувьд "Монголын Сайхан бүсгүй-2011"  тэмцээний дэд байрын эзэн. Тавин орны 50 сайхан бүсгүй гоо сайхан, авьяас чадвараараа өрсөлдсөн “Miss Asia Pacific World 2013″ тэмцээний тэргүүн байрын титмийг Энэтхэгийн гоо бүсгүй Шристи Рана хүртжээ. Харин дэд байранд Египт, гутгаар байранд Казахстан, дөтгөөр байранд Оросын гоо бүсгүйчүүд тус тус шалгарч байсан билээ.

Сүүлийн үед тэрбээр их л бухимдалтай явах болжээ. Тодруулбал, Монгол гэдэг нэрийг М.Уянга дэврээж оролцсон. Анхны өдрөөсөө хойш алдаанаас суралцаж илүү сайн хичээсэн. Монгол гэдэг тууз зүүгээд явж байхдаа тэр маань бүхнийг маш хариуцлагатайгаар мэдэрч хандаж байсан. бид алдааг шүүмжилж болох ч хүнийг доромжлох эрх байхгүй шүү дээ. Та нар хэтэрч байна ш дээ. Хүн сандраал биз адилхан эмэгтэй хүн байж ингэж болохгүй шшүү дээ. Хэл гэдэг зүйлийг хичээвэл хэн ч сурна. Харин ухамсар гэдэг зүйлийг хичнээн хичээгээд ч хүн засч чаддаггүй юм шүү. Хүн доромжилж доёолох дуртай  ухамсарын доголдолтой хүмүүс ээ" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Түүний ийн бичих болсон шалтгаан нь Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн явсан мисс бүсгүйн англиар мэндчилж байгаад гацсан бичлэг хэд хоногийн өмнө цахим ертөнцөөр тархсан юм. Тэрхүү бичлэгийг нь үзсэн хүмүүс Мисс М.Уянгыг үг хэлээр доромжилж буйд ихэд бухимдалтай байгаа нь энэ ажуй.

 

Д.Ана