Монгол улсын хилээр хууль бус сум, мансууруулах бодисыг нэвтрүүлэхийг завджээ
2014/06/03
Хилийн 0277 дугаар ангийн хариуцсан хэсгээр өнгөрөгч тавдугаар сарын 27-28-нд шилжих шөнө Монголын иргэн ОХУ-ын иргэдтэй үгсэн тохиролцож, хууль бусаар их хэмжээний сум оруулж ирснийг хилчид илрүүлсэн байна. Эдгээр иргэд ТОЗ-8 маркын бууны 48 мянган ширхэг сум улсын хилээр оруулж ирэх үед нь саатуулжээ.
Мөн Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар ангийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор зургадугаар сарын 3-4-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн Т, М, Э нар их хэмжээний мансууруулах бодис хууль бусаар автомашинд нуун оруулж ирж байхад нь хилчид саатуулсан байна. Тэд ICE, гашиш хэмээх мансууруулах бодисыг их хэмжээгээр оруулахыг завджээ. Дээрх хэргийг одоогийн байдлаар шалгаж байгаа гэсэн юм.
Х.Даваа