МУСТА, жүжигчин Г.Ундармаа сайн үйлсийг дэлгэрүүлэн түгээж байга билээ. Тодруулбал, түүний санаачлагаар хэрэгжүүлсэн "Итгэлийн Танхим" төсөл ажил хэрэг болж, олон хүний баяр талархалыг хүлээсэн.

Анх УНТЭ-ийн ЯТТ-ийг шинэчлэн засварлах, тохижуулах ажил амжилттай хэрэгжиж хүлээлгэн өгсөн юм. Тэгвэл тэрбээр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн "Хүүхдийн зөвлөх Поликлиник"-ийн хүлээлгийн танхимыг засаж тохижуулах "Итгэлийн танхим-Хүүхдүүдэд" төсөл энэ сарын 1-ний өдөр буюу Эх үрсийн баярын өдөр ажлаа эхлүүлснээ дуулгасан.

Ажил нь эхлээд удаагүй байхад түүд маш олон хүн туслхах хэлээд зарим нь хандивын мөнгө хүртэл өгчээ. Энэ тухайгаа Г.Ундармаа "Монгол ахан дүүс минь ямар сайхан сэтгэлтэй, ямар мундаг агуу юм бэ.
Холын хол Австрали улсад амьдарч буй Лхагваа гэж эмэгтэй хүүхдүүдийн төлөө хийж буй сайхан үйлсэд тань бидний гэр бүлээс туслахыг хүслээ гээд 3 сая 500 мянган төгрөгийг “Итгэлийн танхим- Хүүхдүүдэд” төсөлд Даянжавын гэр бүлээс хэмээн гарчиглан илгээсэн байна.

Даянжавын гэр бүлийнхэнд мянга мянган Монголчуудынхаа өмнөөс амжилт, эрүүл энх, амьдралын хамгийн сайхан баяр баясгалан бүхнийг хүсэн ерөөе!

Та бүхэндээ Ундармаа миний бие чин сэтгэлээсээ баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье" гэлээ.

                 

 

Д.Ана