Номин сүлжээ дэлгүүрийг 6.9 тэрбум төгрөгөөр торгожээ
2022/11/11
Номин сүлжээ дэлгүүр хямд үнийн баталгаа гэж зарладаг ч доод үнийг тогтоож өрсөлдөөнийг хязгаарлаж, үнэ тогтоож хууль зөрчдөг нь илэрлээ.
Өөрөөр хэлбэл Номинд бараа нийлүүлж буй хүн Номинд зарагдаж байгаагаас хямдаар хаана ч зарах боломжгүй болдог байна. Ингэснээр нийлүүлэгчийн ашгаа нэмсэн үнэ дээр Номин ашгаа нэмээд түүний дараа бусад дэлгүүр, худалдааны төвүүд өөрсдийн хувийг нэмж үнийг тогтоодог байна.
Хэрэв тухайн нийлүүлэгч өөр газар хямд үнээр зарж байгааг нь Номин илрүүлбэл тухайн нийлүүлэгчийн барааны нөөцөд байгаа үлдэгдэл тоо эсхүл сүүлийн 10 хоногийн бараа таталтын тоо 2-ын аль өндрийг тооцон хуучин шинэ үнийг зөрүүг үржүүлсэн дүнг 2 дахин өсгөн нийлүүлэгчээр Номинд төлүүлдэг байсан байна.
Иймд ШӨХТГ-аас Номин тав трэйд ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 6%-иар буюу 6.991.107.800₮ -р торгох торгуулийн шийтгэл ногдууллаа.
иргэн · 2022/11/12
иргэд л толно доо. аа нэгжуудийн торгуулуудыг ард иргэд л толдог шуу дээ. АА Нэгжууд унээ л нэмдэг дээ
зочин · 2022/11/12
Торгуулийг хэрэглэгчид л төлнө шүү дээ Номингийн удирдлага бол үнэ нэмээд торгуулийн мөнгийг гаргаад ирнэ. Өөр хаанаасаа хэнээсээ авахав дээ.
Иргэн · 2022/11/11
Номингийн үнэ дандаа зөрж байдаг олон жил ингэж иргэдийг шулсан торгуулиа олигтойхон тавихгүй бол засрахгүйшд
Зочин · 2022/11/11
Зөв НОМИН ард иргэдийг арай дэндүү шулдаг нь үнэн шүү.Барааны үнэ өөр кассчид бузар шнэтэй бичдэг бас ОРГИЛ ХУДАЛДААНЫ ТӨВ МӨН АДИЛХАН ҮНИЙН ЗӨРҮҮГ КАСЧИД Л ХИЙДЭГ ХУДАЛДАН АВАГЧИД АНЗААРДАГГҮЙ ШҮҮ
Hw · 2022/11/11
Zov. Torgoh ni