Солонгос сурагчид Итэвоны эмгэнэлт ослыг дууриан тоглох болжээ
2022/11/18
Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдөр БНСУ-ын Сөүл хотын Итэвон дүүрэгт эмгэнэлт явдал гарч 158 хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Харин энэ эмгэнэлт явдлыг зарим хэсэг нь тоглоом, шоглоом болгон хувиргаж буйд олон нийтийн бухимдал үүсээд байгаа аж.
Олон нийтийн сүлжээнд "Itaewon Game", "Itaewon Crash Game" зэрэг хаштайгууд олширчээ. Сургуулийн сурагчид нэгэн дээрээ давхралдаж, хамгийн доор байгаа хүн хэчнээн хүн давхарладахыг тэвчиж чадахаа харах нь энэхүү тоглоомын гол дүрэм. Энэхүү тоглоомыг мөн "Бургерэн тоглоом" хэмээн нэрлэх нь бий. Өмнө нь хүүхүүд энэ маягаар тоглодог байсан ч Итэвоны эмгэнэлт явдлын дараа нэрийг нь солин ийнхүү тоглох болсон нь эцэг, эхчүүдийн санааг зовоож эхэлжээ.
Мөн сурагчид үдийн цайны цагаар "Түлх түлх" хэмээн хашхирч, нэгнээ түлхэн, эмгэнэлт явдлаар даажигнаж буй нь зарим сурагчдыг цочролд оруулжээ.
Нэгэн сурагч хүү "Манай сургуулийн сурагчид өнөөдөр тэр тоглоомыг дахиад л тоглосон. Тоглож байсан нэг хүүхдийн нуруу нь өвдөж, амьсгалж чадахгүй байсан" хэмээн ярьжээ.