Нүүрсний 44 их наяд, УИХ-д байгаа 30 хулгайчийнхаа нэрсийг зарлаж хариуцлага хүлээлгэхийг шаардсан иргэд өчигдөр төв талбайд жагсаал хийсэн. Жагсаалаа өнөөдөр ч үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдээд буй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсаалын талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Үзэл бодлоо илэрхийлэн жагсаж байгаа залуустаа талархаж байна. Харин хулгай нь илрэх гээд юу ч хийхээс буцахгүй болсон хулгайч нар энэ хахир хүйтэнд 20, магадгүй 200 хүүхэд нүцгэлж эрүүл мэндийг нь зольж чадах юм байна гэдгийг харлаа" гэв.

Нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд олон нийтийн дэмжлэг чухлыг Хууль зүйн сайд онцлов.