Замын-Үүд боомтын зорчигч тээврийн цогцолборын барилга байгууламж болон барилгын дотор, гадна засал, инженерийн шугам сүлжээ, зам тохижилтын ажлууд дуусжээ. Нийт 19.72 га талбайн бүтээн байгуулалтын ажлыг улсын комисс хүлээн авлаа.

Боомтын сэргэлтийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, бүтээн байгуулалтын төслийг Монгол Улсын төсвийн хөрөнгийн 30 тэрбум төгрөг, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 233 сая юанийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн юм.

зураг

 

Мөн цар тахлын улмаас тусгай горимд шилжин ажиллаж байсан Замын-Үүд олон улсын боомтын авто замыг өнөөдрөөс нээж зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлснийг Замын-Үүд сумын ЗДТГ-аас мэдээллээ.

 

БНХАУ-д зорчих иргэд хил нэвтрэхээс өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай. Сөрөг хариу гарсан зорчигч хятадад зорчих боломжтой.

Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол хариу сөрөг болсны дараа тус улсад зорчих боломжтой.

  • Гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг

БНХАУ-д зорчих иргэд хил нэвтрэхээсээ өмнө 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний хариуг WeChat аппликэйшний цахим хуудас https://htdecl.chinaport.gov.cn/htdeclweb/home/pages/healthDeclare/declare.html болон China Customs аппликэйшнээр дамжуулан “БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг англи, хятад хэл дээр урьдчилан бөглөсөн байх шаардлагатай. Мөн цаасаар монгол хэл дээр бөглөх боломжтой.

  •  Хилээр нэвтрэх хорио цээрийн дэглэм

БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд нэгдсэн нуклейн хүчлийн шинжилгээнд дахин хамрагдах шаардлагагүй. Гаалиар эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй иргэд хэвийн нэвтрэх боломжтой.

Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэгтэй иргэдийг гаалийн байгууллага түргэвчилсэн шинжилгээнд хамруулна. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой.

Хариу сөрөг гарсан тохиолдолд гаалийн байгууллага хууль тогтоомжийн дагуу хэвийн дэглэмээр шалган нэвтрүүлнэ.

  • Яаралтай үед холбоо барих

Иргэн танд БНХАУ-ын хилээр нэвтрэх үед болон хилээр нэвтэрсний дараа эрүүл мэндтэй холбоотой болон бусад асуудлаар яаралтай туслалцаа хэрэгтэй бол Монгол Улсаас БНХАУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газруудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдоно уу.

  1. Бээжинд суугаа ЭСЯ: +86(10)65321203,+8617600787323, [email protected],
  2. Хөх хотод суугаа ЕКГ: +8617678002262, [email protected],
  3. Шанхайд суугаа ЕКГ: +8613122656261, [email protected],
  4. Манжуурт суугаа КГ: +8615734851884, +8615648081299, [email protected],
  5. Эрээнд суугаа КГ: +86 15647964334, [email protected]

БНХАУ РУУ ЗОРЧИХ ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДҮҮЛЭГ БӨГЛӨХ ЗААВАР

 China Customs аппликэйшнийг Apple гар утастай иргэд “App Store”-оос татаж хэрэглэх боломжтой.

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг