Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ
2023/01/20
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Тус хуулийн 6.3-т "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.3-т Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно" гэж заасан нь олон нийтийн дунд маргаан дагуулсан. Улмаар уг заалтыг хуулиас хассаныг төсөл санаачлагч танилцуулсан юм.
Санал хураалт эхэлж төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар АББХ-д шилжүүллээ. Иймээс хууль эцэслэн батлагдсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Намын бүлгүүдийн хамтарсан ажлын хэсгийн гишүүд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хүний эрхийн болон үзэл бодлоо илэрхийлэх тухайд зөрчил байгаа эсэхийг хянан үзэх хэрэгтэй.
Улмаар гуравдугаар сарын 15-нд хаврын чуулганаар уг хуулийг хэлэлцэх чиглэл өгч байна" гэв.