ДОХ-ын халдвартай эмэгтэй эмнэлгийн хашаанд нас бараагүй
2023/01/24
Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах Халдварт өвчин судлалын төвийн хашаанд ДОХ-той эмэгтэй эмчилгээ авч чадалгүй нас барсан хэрэг гарсан гэх мэдээлэл тараад буй
Тодруулбал, энэ сарын 23-ны 14 цагийн орчимд эмнэлгийн хашаанд 34 настай эмэгтэй Х нь гаднын нөлөөгүй нас барсан байсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа хэмээн мэдээлж буй.
Талийгаач Х нь 2007 онд ДОХ туссан эмнэлгийн хяналтанд байдаг байсан аж. Сүүлийн өдрүүдэд талийгаач халдвартын эмнэлэгт сүрьеэ өвчины оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад эмчилгээгүй болсон шалтгаанаар эмнэлгээс гарсан гэх мэдээлэл байна.
Харин Халдварт өвчин судлалын төвийн эх сурвалж өгсөн мэдээллээр тухайн иргэн тус эмнэлэгийн хяналтанд байсан ч гэртээ байхдаа нас барсан бөгөөд эмнэлэгийн хашаанд байхдаа нас бараагүй гэв.
Түүнчлэн тухайн амиа алдсан хүн бол миний хяналтын өвчтөн байсан. Өвчтөн өөрөө эмнэлгээс гарна гээд л гарсан. Өвчтөний түүх дээр ч тэмдэглэсэн байгаа. Одоо олон нийтийн сүлжээнд эмч ажилтнуудыг л буруутгаж байна. Уг хүн маань өөрөө гомдолгүй гээд гэртээ очихыг хүссэн. Би энэ харамсалтай үйл явдалд маш их хямарч байна. Маш олон жил хянасан өвчтөн маань юм гэв.