Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор болжээ
2023/02/01
Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг "Охид хүүхнүүдийн дарамтласан" хэргээр цагдаагаас 48 цагийн хугацаатайгаар хойшлуулашгүйгээр цагдан хорьсон талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн.
Тэгвэл прокурорын саналаар шүүхээс түүнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Сэтгүүлч Б.Анхбаярыг сэтгүүлчийн ажил, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдыг заналхийлэх гэмт хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6.1 хэсэгт зааснаар яллагдагчаар татаад байгаа аж.
Харин Нэгүүн.мн сайтын зүгээс "Манай сайт болон сэтгүүлч ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Хуулийн байгууллагаас зориуд хэрэг тохож байна. Сэтгүүлчийн нэрийг барьж, сүрдүүлсэн этгээдийг баримт материал байгаа" гэдгийг онцлоод байгаа юм.
Ulmedeh · 2023/02/02
Zov duugarsan bolgoniig barij horidog Mangasuud
Зочин · 2023/02/02
барих ёстой том хулгайч луйварчдаа барилдаа худлаа мэдээлэлээр битгий сүржин ажил хийсэн болоод зарлаад бай төрөөс төрсөн хулгайч луйварчдаа барь за наад үнэн худлаа нь мэддэггүй хөгийн зүйл ээ боль
Том · 2023/02/01
Хөлсний новшийн сайт