Хөгжлийн Банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-аас "Түмэн жинчин" ХХК-д төмсөөр чипс үйлдвэрлэх төслийнх нь хүрээнд 674 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний санхүүжилтийг олгожээ.

Уг зээлийг 2012 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс нийт найман жилийн хугацаатай олгосон байна. "Түмэн жинчин" ХХК нь санхүүжилт хүсэгчдэд тавигдах шаардлагыг хангаагүй аж. Тус компанид тоног төхөөрөмж нийлүүлэх компани нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй байна.

Хөгжлийн Банкны сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр зээл авсан компанийн захирлаас дараах асуултыг асуув.

Тэрбээр "Монголын үйлдвэрчний эвлэлд та алба хашиж байсан уу. Урьд нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан эсвэл одоо ажиллаж байгаа хүмүүсийн хамаарал бүхий этгээдтэй хамтарсан компани танд бий юу? Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын хамаарал бүхий байдлаас харахад Б.Тунгалаг гэдэг хүн гарч ирээд байна. Та түүнтэй хамтарсан компани эзэмшдэг үү. Энэ хүнийг таних уу. Тухайн хүн УИХ-ын гишүүний гэр бүлийн хүн мөн үү?" хэмээн асуулаа. 

Түүний асуултад "Түмэн жинчин" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Цогбадрах "Миний хувьд барилгын инженер хүн. 2007-2012 оны хооронд үйлдвэрчний эвлэлд барилга, аж ахуй хариуцсан ахлах инженер, мэргэжилтнээр ажиллаж байсан. Нэг жил орчим хөөцөлдөж байж зээл авсан. Болохгүй байна гэсэн болгоныг нь уйгагүй засаж, зээл авсан юм.

Б.Тунгалаг гэдэг хүнтэй хамтарсан компани эзэмшдэг. Компанийн нэрийг санахгүй байна. Манай инженер бөгөөд одоо ч надтай цуг ажилладаг. Энэ хүн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гэр бүлийн хүн" гэдгийг хэлэв. 

Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын хамаарал бүхий байдал:

зураг