Өчигдөр /2023.02.09/ СБД-ийн * хорооны нутаг дэвсгэрт эхийнхээ амь насыг хороож улмаар амиа хорлохыг завдсан онц ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, 45 настай Н гэгч эрэгтэй нь 68 настай ээжийгээ зодож амь насыг хохироож, улмаар хоёр давхрын тагтнаас үсэрч гэмтжээ. Н нь хэрэг гарах үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд архины хамааралтай хүмүүсийн судалгаанд байдаг, одоогоор нэг хөл нь хугарсан ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.