15 настай охиныг нагац эгч нь хөнөөсөн нь тогтоогджээ
2023/02/10
Ховд аймагт 15 настай охин үе тэнгийн хүүхдүүддээ зодуулж, толгойдоо гэмтэл авч нас барсан байж болзошгүй гэх хэрэг гарсан. Энэ хэргийг урьдчилсан байдлаар талийгаачийн нагац эгч нь үйлдсэн нь тогтоогдсон байна.
Одоогоор талийгаач охины нагац эгчийг орон нутагт цагдан хорьсон гэдгийг мэдээллийг албаны эх сурвалж мэдээллээ. Хэргийн мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа аж. Энэ хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас 16.00 цагаас албан ёсоор мэдээлэл хийлээ.
Талийгаач охин нагац эгч болон тэдний хүүхдүүдийн хамт амьдардаг байсан. Төрсөн ээж нь хамтран амьдрагч болон гурван хүүхдийн хамт тусдаа амьдардаг талаар албаныхан мэдээлж байв.
Ховд аймагт 15 настай охин амиа алдсан хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Уг мэдээлэлд "2023 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын БОЭТ-д толгойдоо оёдол тавиулсан 15 настай хүүхэд эмчлүүлж байгаад нас барсан мэдээлэл бүртгэгдсэн.Тус хэргийг Цагдаагийн байгууллагаас шуурхай шалгах, гэмт хэргийг илрүүлэх зорилгоор ЦЕГ-аас ажлын хэсэг Ховд аймгийн Цагдаагийн газартай хамтран шуурхай ажилласны үр дүнд хэргийг илрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар амь хохирогч 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр толгой тус газраа бусдад цохиулж гэмтэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч улмаар 2023 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан. Уг хэргийг амь хохирогчийн гэр бүлийн хамаарал бүхий Ж гэгч нь үйлдсэн болохыг тогтоож, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж хойшлуулалшгүй 48 цаг баривчлан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг холбогдох байгууллагад хүргүүлсэн.
Цахим орчинд хохирогчийг сургуулийн орчинд дөрвөн сурагч турбогоор цохиж гэмтээсэн гэх мэдээлэл нь шалгалтын явцад тогтоогдоогүй худал мэдээлэл байна.Харин яллагдагч Ж нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор хажуудаа байсан гэрчтэй үгсэн тохиролцож, хэвлэлийн мэдээллийн хэрэгслийг ашиглан дөрвөн хүүхдэд зодуулж нас барсан гэх худал мэдээлэл өгч мөрдөн байцаах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна" гэв.
Зочин · 2023/02/11
Ардчилсан намынхан Монголыг ийм болгоо биз дээ?. Ардчилсан нэртэй хулгайчуудаас хариуцлага нэх.
Зочин · 2023/02/11
тэгээд нотлогдсон юм бол наад гичийгээ алаач.
ZOCHIN · 2023/02/10
UHSENIIH N NAGATC ...BUZAR...
ZOCHIN · 2023/02/10
UMHII BUZAR YRGACHIN...