"Юнивишн" ХХК орон сууц, гэр хороололд ялгаатай үнээр үйлчилгээ үзүүлэх нь шударга уу?
2023/03/03
Саяхан ШӨХТГ-ын зүгээс гэр хороололд шилэн кабель татан, өндөр хурдны интернэт, телевизийн үйлчилгээг нэвтрүүлээд буй Юнивишн компанийг 1.1 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.
Шалтгаан нь “Өрхийн үйлчилгээний төлбөрийг орон сууц болон гэр хороолол гэж ангилан ялгавартай үнэ тогтоож байгаа” тухай байсан.
Үүнтэй холбоотойгоор Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав өөрийн сошиал хаягтаа орон сууц болон гэр хороололд шилэн кабелийн үйлчилгээ үзүүлэх зардал ялгаатай байдгийг дурдаад “бид (алдагдалд орохгүйн тулд) гэр хороололд үйлчилгээгээ зогсоох, эсвэл (торгуулахгүйн тулд адил үнэтэй болгохоор) орон сууцны айлуудад үзүүлж буй үйлчилгээнийхээ үнийг 4,000 төгрөгөөр нэмэх хэрэгтэй болоод байна” гээд “хувийн хэвшил хэрэглэгчээ хохироосон шийдвэрээ эргэж харахыг хүсье” гэжээ.
Орон сууцны хорооллуудад өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэхэд дэд бүтэц нь харьцангуй шийдэгдсэн байдаг бол гэр хороололд шилэн кабель хүргэх арга, технологийн шийдэл нь өөр, дэд бүтэц нь шийдэгдээгүй байдаг тул цаашид гарах ашиглалт, хамгаалалт, урсгал зардал ч илүү байдаг учраас илүү үнэтэй байх нь аргагүй. Яг л гэрээс хол хүнсний захын үнэ болон гэрийн хажуугийн дэлгүүрийн барааны үнэ өөр байдаг шиг.
Хэрэглэгчийн төлбөрийн чадвараас хамаарч хаана бүх нийтийн үйлчилгээг хүргэх, хаана дэвшилтэт технологийн үйлчилгээ хүргэх бодлогыг төр тодорхойлох үүрэгтэй. Гэсэн хэдий ч харилцаа холбооны салбарын дэд бүтцийн бодлого, төлөвлөлт дутмаг шилэн кабель татах мастер төлөвлөгөөнд хотын А зэрэглэлээс бусад захын дүүргүүд гэр хорооллын хэсгийг орхигдуулсны улмаас хувийн хэвшил нь хөрөнгө оруулалт, хүртээмжтэй үйлчилгээ нэвтрүүлснийхээ төлөө торгуулах, байнгын хавчлага дарамтад байх нь хэр ШУДАРГА зүйл вэ?
Цахимжсан улс болох зорилт тавьсан манай орны хувьд цахим шилжилт хийх зарим алхмууддаа төрийн байгууллагууд нь өөрөө саад учруулсаар байна гэхэд хилсдэхгүй байна.
ххзх буруутай · 2023/03/04
ХХЗХ ажлаа хийгээч. АВЛИГА авагч нарыг зайлуулах хэрэгтэй
Ha · 2023/03/03
Yu yariad baigaa mal be mal yumuu