Яруу найрагч Ц.Хуланг цагдан хорих хугацааг сунгажээ
2023/03/17
Яруу найрагч Ц.Хуланг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр өчигдөр/2023.03.16/ гарчээ. Түүнийг 2023 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн хорьж, хугацааг сунгасаар байна.
Тагнуулын Ерөнхий Газрын мөрдөн шалгах газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн түүнийг яллагдагчаар татаад буй.
Хуулийн заалт:
Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Иргэн Д · 2023/03/17
Хэлмэгдүүлэхээ зогсоо
Зочин · 2023/03/17
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орж улс хөгжинө