О.Мөнхжин Боловсролын зээлийн сангаас 170 мянган доллар зээлж АНУ-ын их сургуульд сурчээ
2023/03/23
Нийтийн мэдээллийн тухай хуулийн дагуу Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуульд суралцагчдын нэрсийг ил болгоод байна.
БЗС-гийн тухайд энэ чиглэлд 2020 онд 2.5 сая ам.доллар, 2021 онд 3.8 сая ам.доллар, 2022 онд 1.1 сая ам.долларыг тус тус зарцуулжээ. Эдгээр нь өнөөгийн ханшаар 26 тэрбум орчим төгрөг юм.
Тэгвэл, ил болгосон мэдээллээс "Бакалаврын хөтөлбөрт зээл, тэтгэлэг"-ийн хэсэг рүү орж харвал IHC койныг зах зээлд нэвтрүүлсэн, форекс арилжаач Отгонбаатарын Мөнхжингийн нэр байна.
Тэрбээр АНУ-ын Вашингтоны их сургуульд суралцах гурван жилийн төлбөр болох 070 мянган ам.долларыг Боловсролын зээлийн сангаас зээлсэн байна. Ингэхдээ Санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцжээ.
Тодотгоход, БЗС-гаас ил болгоод буй эдгээр нэрс нь зээлээ төлсөн, төлөөгүйн ялгамжгүй тавигдсан. Тийм болохоор О.Мөнхжин зээлээ төлсөн эсэх нь тодорхойгүй байна.
Нэрсийн жагсаалттай энд дарж танилцана уу.
Зочин · 2023/03/23
Гөгшин гульказ мульказ гээд хуцаад байсан. Өөрөө ёстой арчаагүй чацга байж.
Зочин · 2023/03/23
Луйварчин
Зочин · 2023/03/23
Яг сайн сурдаг жирийн иргэдэд олдоггүй тэнгэрийн зээл юм бналээ төлүүлээд дараагийн оюулаг хүүхдүүдэд хүртээх ёстой
Зочин · 2023/03/23
өөрийнхөө хүчээр олж авч чадахгүй луйвар хийж зээл авна тэрийгээ төлөхгүй ийм говшийн хулгайч нарыг шууд шоронд хийх хэрэгтэй тэгээд зээлээ төлүүл новш гэж
Иргэн · 2023/03/23
Улс орныг ард иргэдтэй нь цөлмөж орхисон байж юундаа уйлан дуугараад байгаа юм бэ,үхэж байсан новш юм даа
Hg · 2023/03/23
Ene ugaasaa hogiin muu buhend mergejsen hogiin gar baijee ard tumnii tatvariig shulj odoo zalilan hiigeed ork