Яруу найрагч Ц.Хулангийн шүүх хурлыг энэ сарын 25-нд товложээ
2023/04/12
Нийслэлийн Прокурорын газраас яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.
Тэгвэл гэм буруугийн шүүх хуралдааныг товлох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүхээс хэргийг прокурорт буцаах шаардлагагүй хэмээн үзсэн байна. Улмаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хурлыг товложээ. Тодруулбал, энэ сарын 25-ны өдөр 10:30 цагт шүүх хурлыг товлосон байна. Сануулахад, түүнийг Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллахар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт холбогдуулж яллах дүгнэлтийг үйлдсэн юм.
irgen · 2023/04/14
зүгээр л зүлгэн дээрээ гэрээ бариад жаргаж амьдрахгүй дэ
Зочин · 2023/04/13
Эх орноосоо уравсан бол хэнбгуайг ч хатуу цээрлүүлэх ёстой . Гоомой юм хийж дээ харамсаж байна