20 настай залуу согтуурсан үедээ хүний аминд хүрчээ
2023/04/17
Согтуурсан үедээ бусдын амь насыг хохироосон хэрэг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гарчээ.
Тодруулбал, тус өдрийн 19.52 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан талаарх дуудлагыг цагдаагийн байгууллага бүртгэжээ.
Мэдээллийн дагуу шалгахад 20 настай эрэгтэй Б гэгч нь 35 настай эрэгтэй Э гэгчийн биед халдаж, амь насыг нь хохироосон байна.
Эл хэргийг согтуурсан үедээ үйлдсэн ажээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгаж байгаа аж.