АТГ-аас Ж.Мөнхбатыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Гэвч тэрбээр яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ халхавч хийж Монгол Улсын хилийг орхин гарсан байдаг. Ингэхдээ БНСУ-д ээжийгээ эмчлүүлэхээр явсан гэдгээ мэдэгдсэн. Түүнийг эх орондоо байхгүй байхад нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат эх орондоо иржээ.

 

Тэрбээр цахим хуудастаа энэ талаар, УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж ямар нэгэн эрх дарх, хамгаалалтгүйгээр, Монгол Улсын жирийн иргэний хувиар АТГ-т очиж хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд, иргэний үүргээ биелүүлээд явж байгаа.

Намайг гадаадруу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна.

Ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улстөр битгий хийгээсэй л гэж хүсэх юм даа...