М.Оюунчимэг: Эм зардаг бүлэглэл 3,400 төгрөгийн эмийг 340,000 төгрөгөөр зардаг. Гэтэл тухайн эм нь муу үйлчилгээтэй
2023/04/21
ЭМД-ын Үндэсний зөвлөлд МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, "Сонгдо" эмнэлгийн эмч Ш.Зоригоо нарын зургаан хүн нэр дэвшжээ
Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Нэр дэвшигчийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцууллаа.
Нэр дэвшигчид:
- МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат
- Монголын төмөр замчдын ҮЭХ-ны дэд дарга Б.Алтанхуяг
- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн секторын эрхлэгч Т.Баясгалан
- Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, "Сонгдо" эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал Ш.Зоригоо
- Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэлмаа
- МҮХАҮТ-ын дэргэдэх "Бизнес академи"-ийн чиглүүлэгч багш Н.Одон нар багтжээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "ЭМД-ын Үндэсний зөвлөл нь Сайдынхаа удирдлага дор ажиллах нь утгагүй. Би өөрөө Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байхдаа эм, эмнэлгийг дагасан бүлэглэлтэй үзэлцэж эхэлсэн.
Тэд нэг ам.долларын үнэ бүхий эмийг 100 ам.доллар болгож зардаг. Өөрөөр хэлбэл, 3,400 төгрөгийн үнэтэй эмийг 340,000 төгрөгөөр зардаг гэсэн үг. Гэтэл тухайн эм нь үйлчилгээ муутай, мөн стандартын шаардлага хангадаггүй" гэдгийг онцоллоо.
Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа тэднийг ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох асуудалд санал хурааж, бүгд дэмжигдлээ.
Зочин · 2023/04/23
Эмийн гадаад худалдаагаа улс авч явдаг дотоод борлуулалтыг нь хувийн хэвшилд авах байсан энэ том алдаа болссон
Зочин · 2023/04/23
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орж улс хөгжинө
ЗОЧИН · 2023/04/23
Эмийн санчид арай дэндүү байна шүү эд нарыг яах ёстой вэ
ЗОЧИН · 2023/04/21
ЁСТОЙ НЭГ ҮНЭН ҮГ ХЭЛЛЭЭДЭЭ ОЮУЭЧИМЭГ ГИШҮҮН .ЭМНИЙ ҮНЭ АСАР ӨНДӨР ДЭЭР НЬ ЯМАР Ч ҮЙЛЧИЛГЭЭГҮЙ ЭМ ЗАРЖ ЭМИЙН САНГИЙНХАН ХӨРӨНГӨЖИЖ ХҮН АРД, ХҮҮХЭД,ХӨГШИД ӨВЧНИЙ ҮҮР ЧАНАРГҮЙ ЭМИЙН ХОГИЙН САВ БОЛЖ БАЙНА. ЭМ,ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ, ЭМИЙН САНГУУДАД АРГА ХЭМЖЭЭ АВДАГГҮЙ ЮМ УУ ЯАСАН УЛС ВЭ,
ЗОЧИН · 2023/04/21
ОЮУНЧИМЭГ ГИШҮҮНЭЭ ХОТЫН ДАРГА СУМЬЯАБАЗАР СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙХДАА ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ ГЭЭД ОГЦОРЧ БАЙСАН САЙХАНБАЯРЫГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛСНООС ТУС БАЙГУУЛЛАГА ЗОДООНЫ ТАЛБАР БОЛЛОО. ӨЧИГДӨР САЙХАНБАЯРЫН ГАРЫН ХҮН БОЛОХ ХУУЛИЙН ЗӨВЛӨХ ЧИНЗОРИГ ГЭГЧ НЬ ЭМЭГТЭЙ АЖИЛТНАА ЗОДОЖ ЦАГДАА ОЧИЖ САЛГАСАН. ГЭТЭЛ ЯАГААД ЧИМЭЭ Ч ГАРДАГГҮЙ, ШҮҮРЭНД Ч ӨРТДӨГГҮЙ БИЛЭЭ. ТА НАР ДУУГАРААЧ
шаабар · 2023/04/21
ЭМЯ анхаарлаа хандуулах том асуудлын нэг бол эм шүү. Нэг төрлийн эмийг нэрийг нь солиод олон янзаар үйлдвэрлэдэг. Тэрнийгээ шинэ сайн эм гэж сурталчилаад өндөр үнээр зардаг. Эмч нар ч сайн судалж үзэлгүйгээр өвчтөнүүддээ бичдэг. Бас болоогүй бүх хэвлэл мэдээллээр эм тариа сурталчилдаг нь хэрээс хэтэрсэн. Эмч болгон аль нэг эмийн сантай гэрээ байгуулж ашиг хүртдэг гээд олон асуудал бий. Олон жил эмийн бодлогыг хувьдаа эмийн сан, бүр үйлдвэртэй хүмүүс барьж ирлээ. Одоо болих хэрэгтэй шүү.