Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20 цаг 54 минутад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн тоотод “Гэмтсэн хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 60 настай, эрэгтэй “З” гэгч согтуурсан үедээ 52 настай, эрэгтэй “Э”-ийн биед мэс ашиглан гэмтэл учруулж, улмаар 49 настай, эрэгтэй “Н” гэгчийн амь насыг хохироосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэд Та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.