“Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдыг 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр суллаж, Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарласан.  Шалгалтын ажиллагаа үргэлжилнэ" хэмээн эх сурвалж мэдээлэв.

Түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн цагдан хорьж байсан юм.

Д.Ариунболдыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компаниудад давуу байдал бий болгон 360,000 ам.долларыг хахууль авсан гэх хэрэгт шалгаж байгаа билээ.