Х.Бат-Эрдэнэ: 25 жил бизнес хийсэн. 27, 28 компаниа өөрөө удирддаг. Миний бүх компани руу үсчих гэж байгаа бол нээлттэй хэл
2023/05/03
Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд 13 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн шүүх хуралдаанаар "Монгол драй милк" ХХК-ийн холбоотой асуудлаар шүүгдэгчээс асуулт асууж байлаа. Энэ үеэр “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнээс яллах дүгнэлтийн дагуу н.Мөнгөншагай прокурор асуулт асуулаа.
- Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга асан Б.Даажамба, гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, газрын захирал Д.Дэлгэрсайхан нарыг таних уу. Ямар харилцаа холбоотой вэ?
- Ерөнхийд нь бол танина. Наргиа болгоод хэлэхэд Монголд надад танихгүй бараг байхгүй дээ. Бизнесийн салбарт 25 жил ажиллаж байгаа хүний хувьд төрийн албаны хүмүүсийг танина шүү. Д.Дэлгэрсайханыг бол эртнээс таньдаг байсан. Ажлын харилцаатай байдаг.
- "Монгол драй милк" ХХК-ийн зээлийн хүсэлт Хөгжлийн Банканд судлагдаж байх явцад Х.Бат-Эрдэнэ гэх хүн хэд хэдэн удаа ирж уулзаж байсан гэх гэрчүүдийн мэдүүлэг байгаа учраас асууж байгаа юм.
- Би "Монгол драй милк" ХХК-ийн эцсийн барьцаалагч. Хөгжлийн Банканд "Монгол драй милк" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэбилэгийн хүсэлтээр хоёр удаа очиж уулзсан.
- Уг төслийн зээлийн шинжилгээ судалгааны явцад Хөгжлийн Банкны мэргэжилтэн рүү яаралтай дүгнэлтээ гарга хэмээн шаардаж байсан талаар гэрч мэдүүлдэг. Удирдах албан тушаалтнуудад зээлийг хурдан шийдэх талаар нөлөөлсөн зүйл байгаа юу?
- Тийм зүйл байхгүй. Танил гэхээр л гүнзгийрүүлж бодоод байгаа юм. Хэмжээ хязгаартай учир дотно найзын хүрээнд ороогүй. Мэнд устай л явдаг.
- Та "Монгол драй милк" ХХК-тай ямар хамааралтай вэ?
- Малчид цайгаа сүйлж уугаад бусад сүү нь эдийн засгийн эргэлтэд ордоггүй. Тиймээс сүүг эдийн засгийн эргэлтэд оруулах, удахгүй экспортын чухал бүтээгдэхүүн болох юм байна хэмээн "Монгол драй милк" ХХК байгуулсан. Сүүний төсөл дээр Монголдоо туршлагатай Э.Эрдэнэбилэг залууг урьж авч ирээд компанийнхаа хувьцааг 100 шилжүүлсэн.
Энэ төслийг хэрэгжүүлээд яв. Төсөл үр дүнтэй болоод явбал хувьцааны ногдол ашгаасаа ярилцана. Зээл хөөцөлдөөд явсан тохиолдолд барьцаа хөрөнгөөр бүрэн тусална гээд энэ төсөл эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар 2022 онд Ганцэцэгийн нэр дээр шилжүүлсэн. Учир нь би хүнийг барьцаа хөрөнгөөрөө батлан даасан. Э.Эрдэнэбилэг амьдрал ахуйгаа хаячхаад явж байтал шүүхийн асуудал болж үйлдвэрийг битүүмжилсэн. Шүүхийн асуудал шийдэгдтэл би өөрийнхөө хамаарал бүхий хүний нэр дээр шилжүүлж аваад өр төлбөрийн асуудлыг нь шийднэ гэсэн.
- Хөгжлийн Банкны эрх бүхий албан тушаалтнууд танай компанид давуу байдал олгосон гэж ялласан. Учир нь хууль журамд заасан шаардлагыг хангаагүй байсан ч зээл олгосон учраас хохирол үүссэн гэж байгаа. Зээлийн шаардлага хангахгүй байгааг та мэдэж байсан уу?
- Би зээлийн материалтай танилцах шаардлагатай байхгүй. Хөгжлийн Банк ямар шалгуураар зээл өгдгийг би мэдэхгүй. Харин арилжааны банк яаж зээл өгдгийг мэднэ.
- Яагаад заавал үйл ажиллагааны түүхгүй шинэ компани байгуулж, өөр хүний нэр дэр шилжүүлж байгаад энэ төслийг хэрэгжүүлэх болсон бэ?
- За би энд чинь хариулаад өгье. Мөнгөншагай прокуророо Э.Эрдэнэбилэг залуу 25 жил бизнес эрхэлж намайг бодоход сүүний чиглэлийн тал дээр туршлагатай. Монголд анх удаа сумдад сүүний үйлдвэр байгуулаад явж байсан туршлагатай компани олоод ир л дээ. Ямар нэгэн бизнесийн компани анхдагч болоод байгуулагдаад эхэлдэг.
"Монгол драй милк" ХХК нь Монголд анх удаа байгуулагдсан. Гэтэл яллах дүгнэлт байгуулагдаад удаагүй, ажлын туршлагагүй гээд байгаа.
- "Монгол драй милк" ХХК зээл авах үед таны хамаарал бүхий хуулийн этгээд Хөгжлийн Банк, Төрийн Банк, яамдын аливаа нэгэн сангаас ямар хэмжээний зээлтэй байсан бэ?
- Миний хамаарал бүхий этгээд хаана, ямар зээлтэй байх энд ямар ч хамаа байхгүй. Та нарын яриад байгаа зүйлээр хэдэн хоног олон нийтийн сүлжээгээр шүүмжлүүлсэн.
Би 25 жил бизнес хийгээд 27,28 компаниа өөрөө удирдаад явдаг. Миний бүх компани руу үсчих гэж байгаа бол нээлттэй хэл. Би бүгдийн гаргаад тавиад өгье. Дутуу мэдээлэлтэй зүйлийг хөндлөнгөөс оруулж ирж байгаа нь над руу хандсан үйлдэл болж байна.
- Дорнод аймагт нүүрсний уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Меланж" ХХК гэх компанийг Хөгжлийн Банканд барьцаа тавьсан. Энэ тусгай зөвшөөрлөөр "Монгол драй милк" ХХК-ийн зээлийн барьцааг хангуулах боломжтой юу, Барьцааны гэрээ хүчингүй болсон уу?
- "Меланж" ХХК нь нүүрсний экспортоо эхлүүлээд явж байгаа уурхай учир яаж боломжгүй байх вэ дээ. Хүчингүй болсон асуудлыг би мэдэхгүй. Хөрөнгөө барьцаалуулсны төлөө 2019 оноос хойш намайг иргэний хэргийн шүүхээр шалгаад явж байгаа.
zochin · 2023/05/04
энэ Бат-Эрдэнэ чинь хотын ерөнхий архитектор байсан Цэлмэг билүү хүний жолооч байсан санагдаж байна
Зочин · 2023/05/03
ymar bolovsroltoi be yaj naad hurunguu bolgov do 25 jil hulgai hiij dee kkkk
Зочин · 2023/05/03
харваас нахал тэнэг новш банйа даа