Өнөөдөр маргааш буюу 6,7 ны өдрүүдэд Степп аренад болох ОХУ-ын уран гулгалтын топ одуудын шоу тоглолт болно.

Тоглолтонд “Бээжин-2022” өвлийн олимпийн багийн төрлийн аварга, Европын аварга, дэлхийн рекордыг эзэмшигч татар охин Камила Валиева, “Бээжин-2022” олимпийн багийн төрлийн аварга Марк Кондратюк, “Бээжин-2022” олимпийн багийн төрлийн аварга, дэлхийн аварга Анастасия Мишина, Александр Галлямов, Виктория Синицина, Никита Кацалапов, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Европын аварга Елизавета Туктамышева, Бээжингийн олимпийн мөнгөн медальт Евгения Тарасова, Владимир Морозов, Европын аварга Дмитрий Алиев, Европын аварга Александра Бойкова, Дмитрий Козловский, энэ жилийн Оросын аварга Евгений Семененко, дэд аварга Петр Гуменник, Этери Тутберизегийн бас нэг “сод авьяастан”, энэ жилийн Оросын аварга 15 настай охин Софья Акатьева, ирээдүйн олимп, дэлхийн медальтан 15 настай Аделия Петросян нар оролцоно.

Тэгвэл уг тоглолтын тасалбар хэдийн дууссан ба "шагийн билет" ч олдохгүй болжээ.