ОХУ-д монгол жолооч осолд орж амиа алджээ
2023/05/08
Энэ сарын 7-нд өглөөний 10.00 цагийн орчим ОХУ-ын Эрхүү мужийн Шелеховск дүүргийн нутаг дахь Мота хэмээх тосгонд автомашины осол гарчээ.
Харамсалтай нь уг ослын улмаас ачааны автомашин жолоодож явсан 56 настай Монгол Улсын иргэн газар дээрээ амиа алдсан байна. Хэргийг хянан шалгах явцад тус ачааны автомашин Слюдянка хотод очихоор мах тээвэрлэн явж байсан нь тогтоогдсон бөгөөд тус улсын Цагдаагийн байгууллагаас ослын шалтгааныг шалгаж байна хэмээн мэдээлжээ.
Манай улсын иргэд ОХУ-аар дамжин Европын орнууд руу тээвэр хийх нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй. Иймд иргэд та бүхнийг гадаад оронд зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.