Улаанбаатар хотын дулааны төв шугамын 2023 оны зуны засвар өнөөдрөөс эхэллээ. Өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 27-ныг дуустал 12 хоног дараах байршлуудад халуун ус хязгаарлах юм. 

БӨҮР, Говь-2 ХК орчим, Вива сити, Шинэ яармаг хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хороолол, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19-р хороолол орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана. 

Байршлын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.