Францад ял эдэлж буй Г.Ган-Очир "Эхнэр маань согтуу явахдаа олсон шархнуудаа надад зодуулсан гэж цагдаад хэлсэн" гэх захидал бичжээ
2023/06/06
Франц улсад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял шийтгэл эдэлж буй иргэн Г.Ган-Очирын бичсэн захидлыг “Өдрийн сонин” өнөөдөр /2023.06.06/-ийн дугаартаа тоймлон нийтэлжээ.
Г.Ган-Очир захидалдаа,“Монгол Улсын Засгийн газарт ажиллаж байхдаа Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд маш их хууль бус зүйл хийдгийг, Монголын ард түмэнд илчлэн шүгэл үлээсэн. Төрийн сонгуулийг будилаантуулж хууль зөрчиж төрийн эрх авах, ард түмний татварын мөнгийг төр барьж буй нам нь хувьдаа завших, Монгол Улсын байгалийн баялгийг хотын дарга болон УИХ-ын гишүүд хувьдаа завшиж Хятад улсаас авлига авч хууль бусаар Монголын баялгийг ашигласан зэрэг олон асуудлыг ил болгосон. Франц улсад ирэнгүүтээ эх орныхоо төлөө тэмцлээ үргэлжлүүлэн хийж олон улсын хэвлэл мэдээлэлд болон олон улсын байгууллагад монгол улсын төрийн түшээдийн авлигын хэргийг өгч эхэлсэн.
Гэтэл эхнэр минь Энхжаргал гэх хүүхний үгэнд орж урвасан, эхнэр маань өмнө нь согтуу явахдаа олсон шархнуудаа надад зодуулсан мэт цагдаад хэлж худал нотлох баримт бүрдүүлэн өгч дээрээс нь Монгол Улсын Засгийн газар намайг дарж авахын тулд интерполд худал мэдээлэл өгч миний эхнэр Ариунтуяатай нийлж намайг Франц улсын шоронд хийлгэсэн юм” гэжээ.
Зочин · 2023/06/06
Mongol hyn ta anhaarahzyiltei boljee.ta nar eersdee yos judagtai baisan bol?Haanaas iim hereg garab gej dee!!!zaluu ye maani daanch hoisloggyi amidarch yabna,byh yumaa yridiin soz_iin yeiinhen gedegsen odoo eersd deer ni irsen chag bolood ydaj baina;ta nar zeb yabbal Mongol ylas zeb haragdah geed baina;yamarch alba hiij baisan dydnyyd mini zeb yab!!!!ylaan baramnyyd aa!!!!!