2019 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНХАУ-ын Эрээн хотоос баривчилжээ
2023/06/06
Авлигын эсрэг шувуу ажиллагааны хүрээнд хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан этгээдийг эх оронд нь авчирчээ.
Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2019 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс эрэн сурвалжлагдаж байсан М.Ж нь БНХАУ-д байгаа мэдээллийг авчээ.
Түүнийг шувуу ажиллагааны хүрээнд Монгол улсын эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу тус улсын Эрээн хотоос энэ сарын 4-ний өдөр баривчилж, авчран шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг хэллээ.
Тийм · 2023/06/06
Нэг тийм хальт мульт мэдээ оруулах юмоо