Гандантэгчэнлин хийдийн асуудлаар ярилцлага өгсөн хүүхэд нийгэмд гадуурхагдаж байна
2023/06/23
МБШТөв-Гандантэгчэнлин хийдээс нийгэмд үүсээд буй нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж байна.
Сүм, хийдэд ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээлээд буй. Уг асуудлын талаар Гандантэгчэнлин хийдээс олон нийтэд мэдээлэл өгч байна.
Ж.Одгарьд "Үндсэн хуульд заасны дагуу шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэн нэгнийг буруутай мэтээр ярьж болохгүй.
Нэр бүхий сайтад нийтлэгдсэн мэдээллийн дагуу шалгуулах хүсэлтээ цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.
Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад олон нийтийн сүлжээгээр буруутгах нь хэрээс хэтэрлээ.
Нэр бүхий улс төрчид ч энэ талаар ярьж байгаа нь зохисгүй.
Нийгэмд үүссэн нөхцөл байдалд цочирдож байна. Энэ асуудлыг ярихад ч эвгүй. Лам хуврагууд, хийдийг олон нийтээрээ гутаасанд харамсаж байна. Үнэн зөвийг хуулийн байгууллага шийдэх болно. Шүүхээр буруутай нь тогтоогдоогүй байхад нэрийг зарлаж байгаад харамсаж байна. Бид хүүхдийн эрхийн төлөө ажиллана" гэв.
"Нийгэмд үүссэн нөхцөл байдал урд өмнө нь Гандантэгчинлэн хийдэд гарч байгаагүй. Гандантэгчинлэн хийд дотооддоо холбогдох газруудтай хамтран уг нөхцөл байдлын талаар хариу арга хэмжээ авч байна".
"Ярилцлага хийж, тодорхой хүүхдүүдийн нэрийг олон нийтэд зарласан нь хүүхдийн эрхэд халдсан харамсалтай явдал болсон. Ярилцлага өгсөн хүүхдүүд нийгэмд гадуурхагдаж байна. Монголд болон Энэтхэгт сурч байгаа хүүхдүүдийг гутаан доромжилж байгаа асуудал гарч байна. Хүүхдийн эрхийг хамгаалахад хамтарч ажиллаасай гэж хүсэж байна. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлүүлэхийг зорих ёстой" хэмээн ярилаа.
ШУУД ҮЗЭХ:
ЗОЧИН · 2023/06/23
ХЭН Ч ГАДУУРХААГҮЙ ӨРӨВДӨН ГЭМТНҮҮДИЙГ ЖИГШИН ЗЭВҮҮЦГЭЭЖ БАЙНА !!!