Үе үеийн Байгаль орчны сайд нар Зайсан, Яармаг орчимд түр отоглох гэсэн хуулийн томьёоллоор газар олгодог байсан
2023/07/24
Нийслэлд өчигдөр орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улаанбаатар хотод үүсээд байгаа нөхцөл байдал төлөвлөлтийн алдаанаас болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Ялангуяа үе үеийн Байгаль орчны сайд нар Зайсан, Яармаг орчимд түр отоглох гэсэн хуулийн томьёоллоор газар олгодог байсан. Харин хот нь Туул гол орчмоос хойш газар олгосон байна. Энэ бол төлөвлөлтийн алдаа болохоос хотын дарга Д.Сумъяабазар болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хоёрын асуудал биш.
Тухайлбал отоглох болон түр отоглох байр гэсэн нэрийдлээр Тэрэлж болон бусад газарт зөвшөөрөл олгосон байна. Гэтэл тэнд 2-10 давхар хүртэлх байр барьжээ. Үүний нэг болох Богд хан уулын орчимд барьсан 30-40 давхар барилга түр отоглох байр мөн үү?
Одоо ч БОАЖЯ-тай холбоотой үл ойлголцох асуудал үүсэж байгаа. Тухайлбал Тэрэлж орчимд Байгаль орчны үе үеийн сайд нар газрын зөвшөөрөл олгож, төлөвлөлтөө дураараа хийсэн байна. Үүнийг цэгцлэх болно.
Ингэхдээ замын хураамж авна. БОАЖЯ-наас замын хураамж гэж 9,000 төгрөг авдаг. Гэтэл эргээд асуудал гарахад нэг төгрөг ч гаргадаггүй бөгөөд хөндий сэтгэлээр ханддаг. Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн яам замын хураамжийн мөнгө авдаг ч эвдрэл үүсэхэд бас л оролцдоггүй. Асуудлаа дүүрэг рүү чихдэг.
Өмнөх 30 жилийн алдаагаа засахгүй бол хот даяараа хий эргэж байна" хэмээн мэдээлэв.
Зочин · 2023/07/25
Энэ тэнэг бөх Сумьяабазар өөрөө маш их газар арын хаалгаар олгосон баримт их бий шүү.